2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22


Улаанбаатар шиг төв талбайдаа том даавуун майхан барьж, согтууруулах ундаа зардаг хот дэлхийд байхгүй.
Харамсалтай нь, Х.Нямбаатарыг хотын дарга болсноос хойш нийслэлийн төв талбай хар зах болж хувирсан.
Тэрбээр Сүхбаатарын талбайд барьсан том цагаан майхандаа хиншүү, хярвас үнэртүүлэн хоол зараад хоёр жил болж байна. Өнгөрсөн жил гэхэд плов хийж, иргэдэд зарснаа аялал жуулчлалыг татах бодлого гэж тайлбарлаж байсан. Гэхдээ үүний цаана ердөө л нийслэлийн дарга нарын төсвийн цавчаа явагдсан болох нь одоо л ойлгомжтой болж байна.
Нийслэлийн ерөнхий менежер Г.Батзориг төв талбайд барьсан том цагаан асрыг ₮300 саяар барьсан агаад буулгахад дахиад ₮100 сая хэрэгтэй гэжээ. ₮400 сая хэдэн их наядын төсөл хэрэгжүүлж буй Улаанбаатарын дарга нарын хувьд мөнгө биш санагдаж магадгүй. Харин эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед ингэж үрэлгэн хандах нь ёстой л шинэ баян цээж өвчтэйн шинж биз.
Энэхүү асрыг COP17 арга хэмжээнд ашиглахаар төлөвлөж байсан гэх тайлбар хэлэх ч бодит байдал дээр “мөнгө угаасан” бас нэг тендер болжээ.
Одоогоор тендерийг хэзээ зарлаад, ямар компаниар ₮300 саяын үнэтэй асар хийлгэсэн нь тодорхойгүй байна. Нийслэлийн удирдлагуудаас энэ талаар албан ёсоор тайлбар шаардах эрх иргэдэд бий. Хэрвээ буулгахад ₮100 саяыг зарцуулах бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу нээлттэй тендер зарлах ёстой. Харамсалтай нь, хуулийн дагуу гүйцэтгэгч шалгартал 30 гаруй хоног хүлээх болох нь. Х.Нямбаатар даргын том жижиг бүхий л ажил “нууц” байгаа нь хууль, хяналтынхан байтугай иргэд ч хардахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.
Асар барьж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан энэ бизнесийн цаад эзэн хэн байв гэж хардах ёстой. Нийслэлийн удирдлагууд ийн 400 саяар асар барьж “тоглож” байхад нийгэмд хүртээмжтэй олон төсөл “санхүүжилтгүй” гэх ганцхан шалтгаанаар замхарсаар.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 20 өрхөд ₮20 саяын хөнгөлөлттэй зээл өгчихсөн бол тэдний цаана буй 100 хүний амьдралд нэмэр болох байв. Наад зах нь, гэр хорооллын харанхуй гудамжиндаа нарны эрчим хүчээр ажилладаг 200-250 ширхэг ухаалаг гэрэлтүүлэг суурилуулах байлаа. Гэрэлтэй гудамжинд иргэд ядаж аюулгүй алхана.
Хэрвээ энгийн иргэдийн хүүхэд хаана, хэрхэн тоглож байгааг хотын дарга Х.Нямбаатар харсан бол ₮300 саяар асар биш тоглоомын талбай барих байсан ч юм бил үү. Наад зах нь цэцэрлэгийн засвар хийсэн бол 100 гаруй хүүхдийн сурах орчныг сайжруулах байв.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 1-р сард зарласан “Дулаан автобусны буудал тохижуулах” тендерийн жишгээр нийтийн тээврийн 4 буудал тохижуулах байж. Хэдийгээр 100, 100 саяыг зарцуулсан автобусны буудлууд нь санасан зоргоор дулаан байдаггүй ч хүйтэнд автобус хүлээх иргэдэд ядаж нөмөртэй биз.
Асрын ₮400 саяар хамгийн түрүүнд нийслэлд нэн шаардлагатай байгаа бяцхан цэцэрлэгт хүрээлэн хоёрыг байгуулж бас болно.
Хаврын улиралд тоосжилт ихтэй Улаанбаатарт 2000-3000 мод тарьсан бол аль аль талдаа л ашигтай байхсан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэдтэй ээжүүдэд нэн шаардлагатай стандартын налуу замууд ч тавьж болох юм.
Ингээд харвал, иргэдийн өдөр тутмын амьдралын чанарыг сайжруулах дэд бүтцийн төсөлд зарцуулж болох байжээ. Харин татвар төлөгчдийн ₮400 сая МАНай дарга нарт майхан барих л мөнгө төдий болж. Эрх баригчид ингэж “баярхах”-ын хэрээр Монголын эдийн засаг улам хямарсаар л!
Б.ГЭРЭЛЭЭ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22