НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!
АНАЛИЗ

“Булганы 30” будилаантай, будаан дээрээ зодоонтой!

12 цагийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Эрх баригч 68 бүлгийн эвлэрэл ерөнхийдөө хуурамч, ханцуй дотроо хутгаа нуугаад камерын өмнө худлаа инээмсэглэж явааг Булганд болсон булагналаас уншигдаж байна. Хана хүртэл чихтэй гэгчээр Уран тогоо гэх амралтын баазад Д.Амарбаясгалангийн фракц уулзаж, улс төрөө тохирсныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа ч, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ч баталсан. Хэдийгээр Засгийн газрыг огцруулах асуудал хөндөөгүй, улс орны хөгжил ярьсан гэх тэдний үгэнд үнэндээ захын чавганц ч итгэхгүй нь мэдээж. Улс орныг уланд оруулж, эдийн засгаа тартагт нь тултал хулгайлж, луйвардсан улстөрчид Булганд булагнажээ гэвэл гүтгэсэн болохгүй.

С.Амарсайхан гэхэд 10 жил албан тушаалтай яваа. Ч.Номингийн тарьсан хэрэг ч хаагдаагүй. Соёлын сайд байхдаа улсын төсвөөр гадаадад зугаалж, “гараа угаасан”-ыг хүмүүс мартаагүй. Д.Амарбаясгалангийн “Админерал”-ын хэрэг ч хаагдаагүй.

Жилийн өмнөхтэй харьцуулахад Д.Амарбаясгалангийн хүч нөлөө суларсан. Тэр тусмаа А.Ариунзаяагийн хэлсэнчлэн тэнд МАН-ын бүлгийн 30 гишүүн цугларсан уу гэдэг асуултын тэмдэг. Учир нь, улс төр бол бооцоот тоглоом. Улстөрчид дэндүү пракматик, хүчтэй дээр нь бооцоогоо тавьдаг. Н.Учрал намын, засгийн тамгаа бүрэн авсан. Тиймээс өмнөх 30-ын бүлгээс 38 руугаа “урвасан” хүмүүс ч цөөнгүй. Магад Булганд булагнасан нөхдүүд дундаас уг уулзалтыг гэрэлд цохиулсан нь тодорхой.

Ахдаа “зодуулсан” шарандаа анд нөхөд наанаа найз мэт саймширч буй ч цаанаа аль хэдийнэ “андгай тангараг” нь тасарсан илт. “Админерал”-ын хэргийг нь АТГ-т захиалж, анд найздаа гэнэтийн сюрприз барихаар хүлээж суусан хүн нь үнэндээ Л.Оюун-Эрдэнэ. Л.Оюун-Эрдэнийн бэлдэж тавьсан хавтаст хэргийг нь ил задалсан нь Б.Энхбаяр болохоос тэрбээр анд найзыгаа Ардын намын дарга болохоос айж явсан ганц хүн нь гэвэл худлаа болохгүй.

Мэдээж, Н.Учралыг унагаах, Засгийн газрыг нь огцруулах хорсол Ардчилсан намын бүлгээс илүү Ардын намынханд, тэр тусмаа анд найзуудад бий нь бий. Эрх мэдэл, албан тушаал, авлига, хулгайгаасаа салсан тэдний хувьд эргэж яаж төрийн толгой дээр гарах вэ гэдэг нь өдрийн бодол, шөнийн зүүд болсон гэвэл худлаа болохгүй. Гэвчиг кнопны тоогоо бодсон ч, бодит улс төрөө харсан ч Н.Учралыг унагаах эвэр нь ч, туурай ч анд нөхдөд алга. Алх барьсан том дарга байхдаа авч чадаагүй албан тушаалаа (Ерөнхий сайд) одоо буцааж авна гэдэг боломжгүй хувилбар. Харин Н.Учралд шахалт үзүүлэх замаар улс төрийн барьцаагаа ахиулах, элдэв янзын хэргээсээ мултрах санаархал бол байгаа ч байх.

Н.Учралыг огцруулаад оронд нь С.Амарсайхан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Б.Жавхлан нарын нэгийг болгоно гэдэг бүр үлгэр. Нэгд, хэрэвзээ тэд Ерөнхийлөгч болохоор амбицлаж яваа нь үнэн бол юу гэж завсрын буудалд бууж, нэг нэрээ хоёр хочтой болгох билээ. Хоёрт, тэднийг Ерөнхий сайдаар томилохыг МАН-ын гишүүд ч, олон нийт ч дэмжихгүй. Гуравт, улс орноо сүйрүүлэн байж эрх мэдэлдээ эргэн очих сонирхол зарим нэг улстөрчдөд бий нь үнэн.

Тиймээс Н.Учралыг ах нартай нь муудалцуулах зорилгоор элдвийн үлгэр сэвүүлж буй ч байх. Гэлээ гээд 15 давхрынхны зохиосон ядмаг үлгэрт үнэндээ захын эмгэн ч итгэхгүй биз ээ.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө жилийн өмнө 59.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Төрийн өмч данхайх тусам тэнд авлига. хулгай, луйвар үүрлэдэг. Цагтаа Эрдэнэт үйлдвэрт эрх мэдэлтнүүд бэлгэвч хүртэл шахдаг байв. “Эрдэнэс Монгол”-д өгсөн Рио Тинтогийн $20 нохойн замаар орсон нь төрийн өмчит компанийн хөрөнгө ялсан намын даргын, ах дүүсийн, амраг садны халаасны зардал болж хувирдгийн нэг жишээ.

Sep 4, 2026

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв