НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Булганд тэд ЮУ ЯРЬСАН БЭ?
АНАЛИЗ

Булганд тэд ЮУ ЯРЬСАН БЭ?

2026 оны 9-р сарын 9
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Улс төрд нууц юм үгүй. Тиймдээ ч хана хүртэл чихтэй гэдэг. Булганы “Уран тогоо” гэх жуулчны баазад МАН-ын 15 давхрын бүлэглэл болон Үндэсний эвслийнхэн хамтдаа хоёр өдөр наргиж, цэнгэж, намрын зугаалга хийсэн нь баригдаж, бантсан гишүүд “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи сөгнөснөө” хэвлэлийнхэнд нуусангүй. Ерөнхийдөө “Гэрэгэ 15”-ийн фракц дээр Н.Номтойбаярын эвсэл гээд 20 гаруй гишүүн цугларсан бололтой. Нөгөө талаар Д.Амарбаясгалан ч, Л.Оюун-Эрдэнэ ч Булганы булагналд хэн, хэн ирэх вэ гэдгийг харах гэж намрын зугаалгыг зохион байгуулсан нь тодорхой. Хэрэв тэнд өмнөх шигээ 30 бүлэглэл нь бүгд цугларсан бол тэд хэдийнэ тийрэн болоод түйрэн тавьж суугаа.

Гэхдээ мэдээж, тэнд зүгээр ч нэг цугларалт болоогүй нь ойлгомжтой. Түүнээс өмнө Хэнтийн Дадалд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, С.Амарсайхан, Ц.Идэрбат нар сэм уулзалдаж, нам дотроо жигүүр байгуулах тухай ярилцсан ч “өндөр” авч чадаагүй аж. Тиймээс Булганд болсон намрын зугаалгын үеэр уг асуудлыг дахин хөндөж, жигүүр биш улс төрийн клуб байгуулах, клубын тэргүүнээр О.Батнайрамдалыг тавихаар ярилцсан ч эцэслэн тохироогүй гэнэ. Зарим нэг нь О.Батнайрамдал хэтэрхий драмлаг улс төр хийдэг, өөр хүн болгосон дээр гэх байр суурьтай байсан бололтой.

Н.Номтойбаярын хувьд Булганд намынхантайгаа очсон нь ерөнхийдөө байдлыг тандах зорилготой явсан бололтой. Өнгөрсөн хавар Н.Учралын Засгийн газраас гарахыг Л.Оюун-Эрдэнэ түүнээс шаардахад эрс шулуун эсэргүүцсэн гэх “тамхины цэг”-ийн хов цацагдсан. Ямар ч байсан Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн байр сууриндаа Н.Номтойбаяр баттай зогсож байгаа гэх. Нөгөөтэйгүүр анд нөхөр Л.Оюун-Эрдэнээс илүү танхимын тэргүүн Н.Учралтай ихэд ойр байгаа аж.

Н.Номтойбаярын хувьд Н.Учралд ч, Д.Амарбаясгаланд ч тал алдахгүй, хоёулантай нь “гар барих” болсон нь бизнесмен хүний л арга тактик. Учир нь, нэгдүгээрт Үндэсний эвсэл 2024 оных шиг 4 суудал авч чадахгүй байх. Тиймээс яваандаа хуучин намдаа эргэн элсэхээр төлөвлөж буй нь тодорхой. Алим модноосоо Н.Номтойбаяр МАН-аас хол унахгүй нь улам бүр ойлгомжтой болсон.

Хэрэв Н.Номтойбаяр МАН-д ороод ирвэл Д.Амарбаясгаланд Л.Оюун-Эрдэнийн хэрэг байхгүй болно. Тэгээд ч Л.Оюун-Эрдэнэд олонтаа чадуулчихаад эрх мэдэлд эргэн очих гишгүүр нь болбол Д.Амарбаясгалан энэ дэлхийн хамгийн тэнэг улстөрч болох байлгүй.

Н.Номтойбаяр улс төрд эргэж ирэхдээ “Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нартай үзэлцэнэ” гэж зарлаж байсан удаатай. Тэгээд ч талийгаач “Мунзуй”-г ашигласан Н.Номтойбаярын эсрэг ажиллагаа явуулсан нь Женко.Баттулга, Херо.Баатар нар. Херо.Баатар гэдэг нь чухамдаа бол Л.Оюун-Эрдэнэ шүү дээ. Тэгэхээр Н.Номтойбаяр, Д.Амарбаясгалан хоёр боломж олдвол хамгийн түрүүнд Л.Оюун-Эрдэнээсээ сална. Үүрдийн нөхөр, дайсан үгүй гэдэг шүү дээ.

Ямар ч байсан Булганд МАН-ын бүлгийн гишүүд айраг уухдаа ямартай ч засгийг огцруулах хүч байхгүй ч сайд нарыг нь нэг, нэгээр нь онилж хүчийг нь хэрхэн тарамдуулах тухай л ярьцгаасан бололтой. Клуб байгуулна гэдэг нь ерөнхийдөө тийм л утгатай акц байсан аж.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”