2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22


Ардчилсан намын ҮБХ энэ сарын 6-нд буюу ирэх долоо хоногт хуралдана. Хурлаараа АН-ын 5 дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх эсэхийг хэлэлцэх юм.
Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн шинэ Үндсэн дүрмийн дагуу Ардчилсан нам дотоод сунгаа зохион байгуулж, ҮБХ-ны гишүүдээ шинээр сонгон, батламжилсан. Намын дарга О.Цогтгэрэл шинээр бүрдсэн ҮБХ-ны анхны хуралдаан дээрээ үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг жинхлэх санал гаргасан боловч олонхын дэмжлэг авч чадаагүй. Гэвч тэрбээр өөрийн зөвлөх А.Батпүрэвийн нэрийг оруулах оролдлого хийсэн ч ҮХБ-ны гишүүд нь эсэргүүцсэний улмаас УТЗ-ийн гишүүдийн олонхын саналаар С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон. Түүнийг жинхлэх эсэх асуудал АН-ыг жинхэнэ ардчилагчид ба Женкогийн бүлэглэл гэсэн талцалд аваачсан. Үнэндээ Женко.Баттулга бол Херо.Баатар, Херо.Баатар бол Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ бол Х.Нямбаатар юм. Чухамдаа Монголын төрийн толгой дээр гарсан мафийн бүлэглэлийн улс төрд орших сүүлчийн хоргодох “байр” нь Ардчилсан нам гэж тэд тооцож буй бололтой.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаас хойш Төрийн ордны хий үзэгдэл байсан Х.Баттулга сүүлийн үед камерын өмнө олонтаа үзэгдэх болсон нь ээжийнхээ үгэнд орсон эрх хүүгийн үйлдэл биш билээ. Тэрбээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг МоАХ-доо авч өгөх зорилготой, тэр үүднээс Төрийн ордноор сүүлээ хавчаад гүйх болсон.
Түүнтэй хүч хавсайдаж яваа хүн бол УИХ-ын Л.Гантөмөр, Ц.Туваан, Э.Одбаяр нар. Өчигдрийн хоёр "үл мэдэгхэн"-үүд үнэндээ тэднийг үгийг дайж яваа хүүхдүүд байв.
Ийн МАН-ын эрх мэдлээс жийгдсэн манж мафи Монголын төр дэх эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Ардчилсан намын БЭТ-үүдээ ашиглан АН-ыг бужигнуулах хүсэлтэй яваа нь Женко фракцын бачимдлаас уншигдаж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ардчилсан нам Женкотой байсан, Х.Баттулга Монголын нэг номерын эрх мэдэлд хүрсэн. Тэгээд Ардчилсан намын нэрээр ахин парламентын гишүүн болсон. Тэгвэл яагаад Ардчилсан нам ялалт байгуулаагүй вэ гэдэг асуултын тэмдэг.
Ардчилсан нам 12 жил гудамжинд чулуу өшиглөж эрх мэдлийн гадна үлдсэн, дараалсан ялагдал амссан. Энэ бүгдийн гол буруутан нь үндсэндээ Женко агаад тэрбээр Ардчилсан намд үйлчлэхээс илүүтэй ашиг сонирхолдоо Ардчилсан намыг ашиглаж ирсэн гэвэл бодит үнэнд нийцнэ.
Тиймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн зүгээс Н.Учралын Засгийн газрын сайд нарын танилцуулга УИХ-аар орох үед “2028 онд Ардчилсан ялна, танай намынхныг бүгдийг нь ногоон автобусанд суулгаад 461-т хүргэж өгнө. Манай намд тавьсан гурван БЭТ-ийг чинь хамт явуулна” гэж бухимдсан нь зүгээр ч нэг уурласан хүний үг биш. МАН-ынханд болон МАН-аас Ардчилсан намд тавьсан БЭТ-үүдэд анхааруулсан сануулга байлаа.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялах бүрэн боломжтой байв. Гэвчиг Ардчилсан намын дарга (асан) Л.Гантөмөр эхнээсээ л нэр дэвшүүлэх эрх мэдлээ Л.Оюун-Эрдэнэд Тэргүүн Шадар сайдын суудлаар сольчихсон болох нь илэрхий болсон. Хамгийн гол нь, Л.Оюун-Эрдэнийн арын өрөөнд, архины хундаганы ард Л.Гантөмөр, Д.Амарбаясгалан, Т.Доржханд нар суугаад АН болон ХҮН намаас хэнийг сонгуулиар нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийдсэн гэж огцрох шөнөө Л.Оюун-Эрдэнэ өөрийн амаараа УИХ-ын чуулган дээр ярьсан билээ. Тэрбээр АН-ын жагсаалтад Ц.Элбэгдоржийг оруулахгүй шүү гэж Л.Гантөмөрт анхааруулсан гэдгээ ч нуугаагүй юм.
2024 оны УИХ-ын сонгуулиар Л.Гантөмөр жагсаалтаа Л.Оюун-Эрдэнийн, тойргоо Х.Баттулгын мэдэлд өгсөн. Орон нутгийн сонгуулиар Хамтарсан Засгийн газрын хатавчинд суусан тэрбээр Ардчилсан намын төлөө, ардчиллын төлөө ажиллаагүй юм.
Үндсэндээ, жагсаалт, тойргийнхоо нэрсийг өөрөө толгой мэдэн шийдэж чадаагүй нь Л.Гантөмөрийн эхний алдаа байв. С.Баярцогтын жагсаалтыг дээрэмдсэн үйл явц үнэндээ Л.Гантөмөрийн ч, Х.Тэмүүжингийн хувь улстөрчийн рейтингт асар сөргөөр нөлөөлсөн. Энэхүү явдлын дараа А.Амундраа багшийнхаа ачийг хариулснаа бахархалтай ярьж явсан гэхээр тэнд, танхимд, ҮБХ-ны хурлаар өрнөсөн “галзуурал” үнэндээ МАН-ын цагаан байрнаас өгсөн чиглэл ч байх магадлалтай билээ.
Дээр нь Л.Оюун-Эрдэнийн гарын БЭТ нь болох Э.Одбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, өнөөх нь Ардчилсан намд болж буй үйл явдлыг Л.Оюун-Эрдэнэд “а, бэ-гүй” рапорт өгдөг байсан л гэлцдэг. Тэрчлэн АН дахь Л.Оюун-Эрдэнийн “эр хоёр загал”-ын нэг нь Ц.Туваан байсан нь, гудамжны хов төдий яриа биш нь ойлгомжтой. Ойлгомжтой ч гэж Ардчилсан намын гишүүн хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү ч үүнийг өчигдөрхөн батлаж, намдаа байгаа МАН-ын 4 БЭТ-ийг нэр устай нь зарлачихсан билээ.
Тэгэхээр олон нийтийн дунд асуултын тэмдэг үлдээсэн, Б.Пүрэвдоржийн нэр заагаагүй ч тов тодорхойгоор хэлсэн АН дахь МАН-ын гурван БЭТ нь УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Э.Одбаяр, Ц.Туваан нар агаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын жинхэнэ эзэн нь Х.Баттулга байсан нь Д.Жаргалсайхан гишүүний үгээр нотлогдож буй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахын эсрэг кноп дарсангүй гэж Х.Баттулгад хэрхэн дарамтлуулснаа тэрбээр намынхаа Их хурлын индэр дээрээс хэлж, зам салснаа зарласан билээ.
Тэгвэл энэ удаад ч Л.Оюун-Эрдэнийн дарга, цэргүүд Ардчилсан намыг манж мафийн сүүлчийн хоргодох байр болгохын тулд үүрээ эвдүүлсэн харх мэт Төрийн ордноор гүйлдэж эхэллээ. Энэ харин юуны дохио вэ?!
Ардчилсан нам мафийн гар хөл байх уу, Монголын ардчиллын манаач явах уу гэдгийг ҮБХ-ны тавдугаар сарын 6-ны хурлаараа харуулна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22