НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
БНСУ-ын “KakaoBank” дараагийн зах зээлээр Монгол Улсыг нэрлэв
АНАЛИЗ

БНСУ-ын “KakaoBank” дараагийн зах зээлээр Монгол Улсыг нэрлэв

2026 оны 4-р сарын 8
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Банкны тухай хуулиа шинэчилбэл гадаадын банк санхүүгийн салбарынхан Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлэх болсон. УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой гэсэн байр суурь дээрээ Ерөнхий сайд Н.Учрал хатуу зогсч байгаа. Гадаадын банк оруулж ирснээр банк санхүүгийн салбарын өрсөлдөөн, бүтээмж нэмэгдэнэ, зардал буурна гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Үүнтэй зэрэгцээд гадны банкууд Монголыг дараагийн гол зах зээлээр зарлаж эхэллээ.

БНСУ-ын Сөүл хотод 2026 оны 4-р сарын 8-ны өдөр болсон “2026 press talk”-ын үеэр тус улсын хамгийн том цахим банкны нэг “Какаоbank”-ны гүйцэтгэх захирал Юн Ху Ён Монголыг олон улс дахь дараагийн гол зах зээл гэж зарласан байна.

ЯАГААД МОНГОЛ ГЭЖ...?

Юн Ху Ён захирал, Индонез, Тайландын зах зээлд маш амжилттай гарч чадсан бөгөөд дараагийн тэлэлт бол Монгол гэж онцлов. Тэрбээр "БНСУ-д туршигдсан дижитал банкны хүртээмжтэй загварыг Монголд нутагшуулах нь тэдний зорилго. “KakaoBank “өөрийн эзэмшдэг "KakaoBank Score" хэмээх датад суурилсан зээлийн үнэлгээний технологийг Монголын санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлж, зээл авах боломжгүй эсвэл бага оноотой иргэдэд санхүүгийн үйлчилгээг илүү ойртуулахаар төлөвлөж байна" гэжээ.

“KakaoBank” нь Монголын банк санхүүгийн салбарт технологийн шинэчлэл авчирч, дата аналитик дээр суурилсан зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх суурь болно гэж шинжээчид бичжээ.

Тус банк нь 2026 онд үйл ажиллагаагаа бүрэн AI (хиймэл оюун ухаан)-д суурилсан хэлбэрт шилжүүлж, хэрэглэгч чатбот ашиглан яг хүнтэй харилцах мэтээр бүх үйлчилгээг авах боломжтой болгох гэнэ. Тухайлбал, БНСУ-д амьдарч байгаа монголчууд, гадаад иргэдэд зориулж хиймэл оюун ухаанд суурилсан орчуулгын систем, дебит карт болон хадгаламжийн үйлчилгээг гаргахаа зарласан байна.

БНСУ-ын “KakaoBank”-ы зээлийн багцын 33% нь дундаас доош зээлийн оноотой иргэдэд олгосон зээл байдаг. Үйлчлүүлэгчдийнх нь 56% нь зээлийн оноогоо сайжруулсан статистик  бий.

Мэдээж, дижитал банк учраас барьцаагүй зээл авах боломжтой төдийгүй шилжүүлэг болон үйлчилгээний шимтгэлийг хамгийн бага байлгах бодлого баримталдаг байна.

Н.УУГАН

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол Улсын хүн ам залуу хэвээр ч насжилтын шинж тэмдэг илэрч эхэлж байна

Монгол Улсын хүн ам залуу хэвээр ч насжилтын шинж тэмдэг илэрч эхэлж байна

НҮБ гишүүн орнууддадаа хүн амын тооллогыг 0 болон 5-аар төгссөн онуудад тогтмол давтамжтайгаар явуулахыг зөвлөдөг. Энэ дагуу Монгол Улс өнгөрсөн 2025 онд Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулсан. 2025 оны тооллогод анх удаа төрийн мэдээллийн “ХУР” системийг ашиглан мэдээллийг цуглуулжээ. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ээр дамжуулан иргэд өөрийн тооллогын мэдээллийг нягтлах, баталгаажуулах боломжийг олгосон нь онцлог байжээ.

Oct 13, 2026

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа