НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бээжин: Төрийн өмчит компаниуддаа $54 тэрбумыг олгоно
АНАЛИЗ

Бээжин: Төрийн өмчит компаниуддаа $54 тэрбумыг олгоно

2026 оны 9-р сарын 7
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Хятад улс санхүүгийн системээ бэхжүүлж, саажиж буй эдийн засгаа дэмжих зорилгоор төрийн өмчит 8 банк болон даатгалын компанид хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байна.

BBC (2026-09-07)

Хятадын Сангийн яамны хийж буй уг хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 360 тэрбум юань ($53.6 тэрбум) хүрэхийг "Синьхуа" ням гаригт мэдээлэв.

Уг алхам нь "тэдгээрийн үйл ажиллагааны найдвартай байдал, эрсдэл даах чадвар болон бодит эдийн засагт үйлчлэх чадамжийг улам нэмэгдүүлнэ" гэж уг мэдээнд дурджээ.

Өнөөгийн Хятад улс Өрнөдийн орнуудтай үүсгээд буй худалдааны хурцадмал байдал, Ираны дайны нөлөө болон хүн амын хөгшрөлт зэрэг сорилтуудтай тулгарч буй энэ үед уг шийдвэр нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийг сэргээх гэсэн Бээжингийн сүүлийн үеийн нэг оролдлого юм.

Энэхүү дэмжлэгийн багц нь Хятадын Үйлдвэр, худалдааны банк (ICBC), Хятадын Хөдөө аж ахуйн банк (ABC) болон Хятадын Экспорт, зээлийн даатгалын корпораци зэрэг гурван том зээлдүүлэгч, таван даатгалын компанийн санхүүг бэхжүүлэх юм.

"Энэ нь глобал санхүүгийн тодорхойгүй байдлын үед банкийг гадаад шоконд тэсвэртэй болгохын тулд тэдэнд бодит эдийн засаг руу чиглэсэн зээл олгох илүү их нөөцийг бүрдүүлж өгнө" гэж "Global Times" төрийн мэдээллийн хэрэгсэл онцоллоо.

Бээжин ажиллах хүчний хомсдол болон хэдэн жилийн турш үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, мөн түүнчлэн АНУ-тай хийж буй худалдаа, технологийн өрсөлдөөн зэрэг олон асуудалтай тулгарч байгаа энэ үед дээрх шийдвэр гарлаа. Ерөнхийлөгч Ши Жинпин санхүүгийн тогтвортой байдлыг үндэсний аюулгүй байдлын гол тулгуур гэж удаан хугацаанд үзсээр ирсэн юм.

Дотоодын эрэлт суларсан байдал болон Ираны дайнаас үүдэлтэй нефтийн үнийн өсөлт нь тус улсын экспортыг хямралт оруулж, Хятадын эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сарын эхнээс зургаадугаар сарын төгсгөл хүртэлх хугацаанд эрс саарав.

Долоодугаар сард танилцуулсан дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) албан ёсны мэдээллээр Хятадын эдийн засаг хоёрдугаар улиралд 4.3%-иар өссөн нь Бээжингийн хүлээлтээс бага байсан бөгөөд нэгдүгээр улиралд 5%-ийн өсөлт үзүүлээд байсан юм.

Гуравдугаар сард Бээжин эдийн засгийн өсөлтийн зорилтот түвшнийг 4.5%-5% болгон бууруулсан нь 1991 оноос хойшхи хамгийн бага өсөлтийн зорилт болсон бөгөөд шинжээчид үүнийг эдийн засагт тулгарч буй сул талуудаа хүлээн зөвшөөрсөн алхам хэмээн тайлбарлаж байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна