2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 19

Тим Күүк (Tim Cook) “Apple” компаний гүйцэтгэх захирлын (CEO) хувиар ажилласан 15 жилийн урт хугацааны албандаа баяртай гэж хэлэх тэрхүү гунигт мөчтэй зэрэгцэн нийлүүлэгчид “хазсан алим”-тай салах ёс гүйцэтгэж эхэллээ.
Нэгэн цагт "Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээний их гурвал"-ын нэг гэгдэж байсан “Lens Technology” компани “Apple”-тай тогтоосон урт хугацааны, гүн гүнзгий хэлхээ холбоо болон хэт хамааралтай байдлаас ангижрахыг идэвхтэй чармайж байна.

2026 оны 4-р сард Бээжин хотын Ижуан дүүрэгт болсон Роботуудын хагас марафоны хоёр дахь удаагийн тэмцээнд "Lightning" (Аянга) нэртэй робот барианы шугамыг хамгийн түрүүнд давж, алтан медаль буюу аваргын титмийг хүртсэн юм. Гэвч энэхүү ялалт байгуулсан роботын биед 132 ширхэг металл бүтцийн үндсэн эд ангиудыг анх iPhone гар утасны шилэн нүүр үйлдвэрлэж бизнесээ эхлүүлж байсан “Lens Technology” компани нийлүүлсэн гэдгийг анзаарсан хүн тийм ч олон байсангүй.
Зарим цахим хэрэглэгчид болон шинжээчид энэхүү хагас марафоны тэмцээн хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан бол тус компаний хувьд хамаагүй дээр байх байсан хэмээн хошигноцгоож байв. Учир нь "Lightning" робот барианы шугамыг давахаас яг хэдхэн хоногийн өмнө “Lens Technology” компани өөрийн хамгийн сүүлийн үеийн санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулсан бөгөөд уг тайлангаар 2026 оны эхний улиралд тус компани ойролцоогоор 150 сая юанийн цэвэр алдагдал хүлээсэн нь тодорхой болсон юм. Санхүүгийн тайлан нийтлэгдсэн өдрийн дараа тус компаний А-хувьцаа (A-shares) болон Н-хувьцааны (H-shares) ханш хоёул хөрөнгийн бирж дээр 13%-иас илүү хувиар огцом унаж, хөрөнгө оруулагчдыг цочроосон билээ.
Хөрөнгийн зах зээл болон санхүүгийн шинжээчид тус компаний гаргасан энэхүү дүн танилцуулгад мэдээж сэтгэл дундуур байсан нь тодорхой. Гэвч “Lens Technology” компаний удирдлагуудын хувьд энэхүү богино хугацааны багахан алдагдал нь муу мэдээ биш байж болох талтай.
Тэдний танилцуулсан 2025 оны жилийн эцсийн тайланд робот техник, хиймэл оюун ухаан (AI) болон арилжааны сансрын нислэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэдний охин компани болох "Lens Intelligence" нь 1.03 тэрбум юанийн үйл ажиллагааны орлого олж, түүхэндээ анх удаагаа цэвэр ашигтай ажиллаж чадсаныг тэмдэглэсэн байв.
Гар утасны шилэн дэлгэц үйлдвэрлэлийн салбарын хуучин "Хаан" болон өнөөдөр шинээр гарч ирж буй "Робот эд анги нийлүүлэгч" гэсэн эдгээр хоёр дүр төрх нь нэгэн ижил компаний тэс өөр хоёр нүүр царайг илэрхийлж байна. Тэд яг л аажмаар дэлгэгдэж буй урт хуйлмал зураг шиг бөгөөд зургийн нэг үзүүр нь “Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээнээс гүн хамааралтай байсан өнгөрсөн алтан эрин үеийг харуулж байгаа бол, нөгөө үзүүр нь хараахан бүрэн бүрэлдэж амжаагүй ч асар их ирээдүй, төсөөллөөр дүүрэн робот техник болон шинэ үеийн техник hardware-ийн маргаашийг илэрхийлж байна. Энэхүү зургийн голд дэлгэгдэж буй зүйл бол урт хугацааны турш үргэлжлэх салалт буюу баяртай гэж хэлэх үйл явц юм.
"МЭДРЭГЧТЭЙ ДЭЛГЭЦИЙН ХАТАН ХААН"
Түүхийн хуудсыг сөхвөл, 1993 онд “Apple” компани Бээжин хотод өөрийн анхны төлөөлөгчийн газрыг албан ёсоор байгуулж, Хятадын асар том зах зээлд нэвтрэх анхны системтэй оролдлогоо хийж байжээ. Яг тэр жил, Бээжингээс 2163 километрийн цаана орших өмнөд зүгийн Шэньжэнь хотод Жоу Чюньфэй (Zhou Qunfei) "Hengsheng Glass" хэмээх жижиг компанийг үүсгэн байгуулж байв.

“Lens Technology” компанийн тэргүүн Жоу Чюньфэй Пүрэв гарагийн орой АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад зориулж Хятадын дарга Ши Жиньпиний зохион байгуулсан төрийн хүлээн авалтын үеэр түүний хамгийн чухал хоёр үйлчлүүлэгч болох Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк, Tesla-г үндэслэгч Элон Маск нарын хамт.
Энэхүү бизнесийн сонголт нь Жоу Чюньфэйн залуу цагтаа хийж байсан анхны ажилтай шууд холбоотой байсан юм. 1980-аад оны үед тэрээр Шэньжэнь хотод байрлах цагны шил өнгөлөх үйлдвэрийн угсрах шугам дээр ажилладаг байсан бөгөөд тухайн үед илүү сайн амьдралыг хайн өмнөд зүгийг зорин нүүж байсан жирийн нэгэн цагаач ажилчин охидын нэг байв. Тиймээс ч тэрээр өөрийн бизнесийн эхэн үед гар утас биш, харин цагны шил боловсруулах ажлаас гараагаа эхэлжээ.
Түүний бизнесийн амьдралын хамгийн том эргэлтийн цэг 2001 онд тохиосон юм. Тэр жил тэрээр Хятадын дотоодын алдартай үйлдвэрлэгч TCL компаниас гар утасны дэлгэцийн шил үйлдвэрлэх анхны томоохон захиалгаа авч, тухайн үед гар утасны салбарт өргөн хэрэглэгддэг байсан ч амархан зурагдаж, хагардаг акрил (хуванцар) материалыг зурагддаггүй, хатуужуулсан шилээр солих зоригтой шийдвэр гаргажээ. Энэхүү сонголт нь хожим гар утасны аж үйлдвэрлэлийн салбар дахь "Шилэн дэлгэцийн эрин үе"-ийн жинхэнэ эхлэл гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Үүний дараа, 2003 онд Жоу Чюньфэй өөрийн эзэмшсэн технологи, тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулалт хийж, "“Lens Technology”" компанийг албан ёсоор үүсгэн байгуулав. Дараагийн жилүүдэд компаний технологийн чадавхи хурдацтай, үсрэнгүй хөгжсөн юм. Тухайлбал, 2004 онд “Lens Technology” компани тусгай өнгөлгөөний (coating) процессыг бүрэн эзэмшиж, цохилтын хатуу шалгуурыг давснаар тухайн үеийн домогт Motorola V3 гар утасны дэлгэцийн томоохон технологийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Үүний үр дүнд Нокиа (Nokia), Самсунг (Samsung), Сони (Sony) зэрэг дэлхийн хэмжээний томоохон брэндүүдийн захиалга ар араасаа цуварч, “Lens Technology” энгийн нэгэн туслан гүйцэтгэх боловсруулах үйлдвэрээс гар утасны салбарын нийлүүлэлтийн сүлжээний тэргүүлэгч болон хувирч эхэлжээ.
Гэвч компаний хувь заяаг орвонгоор нь өөрчилсөн жинхэнэ түүхэн үйл явдал гурван жилийн дараа буюу 2007 онд тохиосон билээ.
Энэ жил “Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs) дэлхийн гар утасны зах зээлийг үүрд өөрчилсөн анхны үеийн iPhone утсыг танилцууллаа. Анх энэ бүтээгдэхүүнийг хуванцар хавтантайгаар төлөвлөж байсан ч Жобс өөрийн халаасанд байсан түлхүүрт утасны дэлгэц зурагдаж байгааг хараад, эцсийн мөчид шилэн дэлгэц болгон өөрчлөх даалгавар өгчээ. Жобс "илүү нимгэн бөгөөд элэгдэл, зурагдалтад туйлын тэсвэртэй" том шилэн дэлгэцийг шаардаж байв. Гэвч тухайн үед дэлхий дээр үүнийг үйлдвэрлэлийн түвшинд хийж чадах компани бараг байсангүй.
Яг энэ үед хэд хэдэн гар утас үйлдвэрлэгчдийн дэлгэцийн үйлдвэрлэлийг амжилттай гүйцэтгээд байсан “Lens Technology” компани “Apple”-ийн хараанд өртсөн юм. Чанша хот дахь үйлдвэрт “Lens Technology” болон “Apple”-ийн инженерүүдийн баг хамтран гол технологийн асуудлуудыг шийдвэрлэхээр өдөр шөнөгүй ажиллав. Тэд халуунаар нугалах, бэхжүүлэх, нарийн зүсэлт хийх зэрэг гол процессууд дээр гурван сар дараалан олон зуун удаа туршилт хийсний эцэст анхны үеийн iPhone-д ашигласан шилэн дэлгэцийг амжилттай бүтээж чаджээ. Яг энэ мөчөөс эхлэн “Lens Technology” албан ёсоор “Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээ"-нд хөл тавьсан байна.
Үүний дараа “Apple”-тай хийх хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, тус компаний бүтээгдэхүүний нэр төрөл анхны дэлгэцийн шилнээс гадна iPhone, “Apple” Watch, Mac болон сүүлийн үеийн “Apple” Vision Pro зэрэг төхөөрөмжүүдийн гадна талын шил, арын таг, камерны линз зэрэг болон өргөжсөн байна. Компаний санхүүгийн үр дүн ч үүнийг дагаад үлэмж хурдацтай өссөн юм.
2009-2015 оны хооронд тус компанийн үйл ажиллагааны орлого 890 сая юаниас 17.2 тэрбум юань болж өссөн нь жилийн дундаж өсөлт 50%-иас давсан үзүүлэлт байв. 2015 онд “Lens Technology” Шэньжэний хөрөнгийн биржид бүртгэгдэж, зах зээлийн үнэлгээ нь богино хугацаанд 100 тэрбум юанийг давсан. Жоу Чюньфэйн хувийн хөрөнгө 50 тэрбум юаньд хүрч, Хятадын хамгийн баян эмэгтэй болсноор "Мэдрэгчтэй дэлгэцийг бүтээгч хатан хаан" хэмээн нэрлэгдэх болов.
Тус компани нь "Luxshare Precision" болон "Goertek" компаниудын хамт "“Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээний Их Гурвал" хэмээн албан бусаар өргөмжлөгдөх болсон байна. Гэвч "аварга" гэх сүржин цол хэзээ ч үнэгүй олддоггүй бөгөөд “Lens Technology” компани “Apple”-ийг дагаж мандаж, “Apple”-ийг дагаж унах" тэрхүү гашуун зовлонг өөрийн биеэр хамгийн сайн мэддэг байлаа.
ЗАХИАЛАГЧИЙН ХАМААРАЛД ОРОХ НЬ
Өнөөдрийг хүртэл “Apple” компани “Lens Technology”-ийн хамгийн том, тулгуур үйлчлүүлэгч хэвээр байсаар байна. Тус компаний 2025 оны санхүүгийн тайлангаас үзвэл, “Apple”-ийн захиалга тэдний нийт орлогын 45%-ийг дангаараа эзэлж, “Lens Technology”-д 33.491 тэрбум юанийн аварга том орлого оруулсан байна. Бизнесийн бүтцийн хувьд ухаалаг гар утас болон компьютертэй холбоотой эд ангиуд 82.63%-ийг эзэлж байгаа бөгөөд хэрэглээний цахилгаан барааны салбар нь компаний орлогын туйлын гол цөм хэвээр байна.
“Apple”-аас хэт өндөр хамааралтай байх нь “Lens Technology”-ийн санхүүгийн үзүүлэлтэд шууд болон шууд бусаар асар том нөлөө үзүүлдэг.
2026 оны эхний улиралд “Lens Technology” компани ашигтай ажиллаж байснаа гэнэт алдагдал хүлээх болсон. Өнгөц харахад үүнд хамгийн шууд нөлөөлсөн зүйл нь валютын ханшийн өөрчлөлт байв. Ам.долларын ханшийн сулралтын улмаас тус компаний санхүүгийн зардал өмнөх оны мөн үеийн 73.51 сая юанийн цэвэр орлогоос 252 сая юанийн цэвэр зардал болон хувирч, өөрчлөгдсөн байна. Үүн дээр форвард гадаад валютын төлбөр тооцоо, борлуулалтын гэрээнээс үүдсэн 59.5 сая юанийн үнэлгээний алдагдал нэмэгдсэн нь компаний ашгийг хасах руу ороход нөлөөлсөн гол хувьсагч болжээ.
Хамгийн том гадаад хэрэглэгчийн хувьд “Apple”-ийн бүх тооцоо, бизнес мэдээж ам.доллароор хийгддэг. Иймээс валютын ханшийн хэлбэлзэл бүр даамжирч, “Lens Technology”-ийн орлогын тайланд шууд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, “Lens Technology” нь зөвхөн “Apple”-ийн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээнээс гадна тодорхой хэмжээгээр ам.долларын мөчлөг, АНУ-ын мөнгөний бодлогоос салшгүй хамааралтай байдаг аж.
Энэхүү "хүлэгдсэн харилцаа" өмнө нь ч олон удаа ажиглагдаж байсан түүхтэй. 2016 онд iPhone 7-ийн борлуулалт хүлээлтэд хүрээгүй. Үүний улмаас орлого 11.56%-иар буурсан. 2019 он iPhone 11-ийн зах зээлийн эрэлт суларсан нь орлогын өсөлтөд сөрөгөөр нөлөөлж 16.94%-иас 9.17% болж буурсан байсан юм.
“Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээний аварга" болно гэдэг нь дэлхийн хэрэглээний цахилгаан барааны салбарын төвд зогсож, асар их ашиг олно гэсэн үг боловч нөгөө талаар ганцхан том үйлчлүүлэгчийн бүтээгдэхүүний мөчлөгтэй хамт савлаж, эрсдэлд орохоос өөр аргагүйд хүрдэг. Үүнийг эрт ухамсарласны дараа “Lens Technology” компани "“Apple”-аас хамааралгүй болох" (de-Appleization) алхмуудыг идэвхтэй хийж эхэлсэн билээ.
“Apple”-ийн бизнесийн эзлэх хувь 2022 онд 71%-ийн оргилдоо хүрсний дараа “Lens Technology” төрөлжүүлэх алхмаа мэдэгдэхүйц хурдасгаж, Huawei, Xiaomi зэрэг Хятадын дотоодын брэндүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн юм. 2023 он гэхэд “Apple”-аас олох орлогын хувь 57.8% болж буурч, 2024, 2025 онуудад харгалзан 49.5% болон 45% болж буурсан нь 2015 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болсон юм.
Гэвч гол асуудал нь “Apple”-аас хамааралгүй болох нь "хэт төвлөрсөн үйлчлүүлэгч"-ийн эрсдэлийг шийдэж чадсан ч "хэт төвлөрсөн бизнесийн чиглэл"-ийн асуудлыг үнэхээр шийдэж чадаагүй явдал юм. Гар утасны ямар ч брэнд байсан хамаагүй, “Lens Technology” нь мөн чанартаа ижил салбарт буюу хэрэглээний цахилгаан барааны салбарт үйлчилсэн хэвээр байна.
2026 оны эхний улиралд “Lens Technology”-ийн хоёрдогч чухал үйлчлүүлэгч болох Xiaomi компани үүний бодит жишээг харууллаа. Counterpoint-ийн судалгааны мэдээллээр, энэ улиралд Xiaomi-ийн дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт өмнөх оны мөн үеизээс 19%-иар буурсан нь дэлхийн гар утасны шилдэг таван брэндийн дундах хамгийн том уналт байв; Хятадын эх газрын зах зээлд Xiaomi-ийн нийлүүлэлт Omdia-ийн тооцоолсноор өмнөх оны мөн үеийн 13.3 сая ширхэгээс 8.7 сая ширхэг болж буурсан нь жилийн дүнгээр 35%-иар унасан үзүүлэлт байлаа.
“Lens Technology” шиг дээд шатны (upstream) нийлүүлэгчийн хувьд зах зээл дээр нэг гар утас дутуу зарагдах тутамд нийлүүлэлтийн сүлжээн дэх захиалгын уян хатан байдал, инвенторын хэмнэл, хүчин чадал ашиглалтын түвшин зэрэг нь бүгд маш том дарамтад ордог. “Lens Technology” компани ч өөрийн эхний улирлын тайландаа одоогийн орлогын бууралт нь голчлон ухаалаг гар утас болон компьютерийн эд ангийн орлого буурсантай холбоотой гэж шууд дурдсан байна.
“Apple”-аас Xiaomi руу шилжиж, нэгдмэл хамаарлаас олон талт холбоо хамаарал руу шилжсэн нь “Lens Technology”-ийг хэрэглэгчийн эрсдэлийг сарниулж байгаа мэт харагдуулах боловч бодит байдал дээр тэд нэг л замаар хүлэгдсэн хэвээр байна. Учир нь үйлчлүүлэгч хэн байхаас үл хамааран түүний гүйцэтгэлийн хэлбэлзлийг тодорхойлдог бодит хувьсагч нь үргэлж ижил байдаг. Энэ бол хэрэглээний цахилгаан барааны салбарын өөрийнх нь мөчлөг юм.
Энэхүү дарамт шахалтын дор “Lens Technology” энэхүү үнэнийг зах зээлээс хамаагүй түрүүлж харсан юм. Тиймээс урт хугацаанд бэлтгэсэн стратегийн шилжилт чимээгүйхэн эхэлжээ. Энэхүү шилжилтийн хамгийн анхаарал татсан баталгаа бол Бээжингийн Ижуаны зам дээр түрүүлсэн "Lightning" робот байлаа.
ХОЁР ДАХЬ АМЬДРАЛАА ХАЙХ НЬ
Энэхүү стратегийн эргэлтийг хариуцан ажиллаж буй компани бол “Lens Technology”-ийн охин компани болох "Lens Intelligent Robot Co., Ltd" юм. Тус компани нь бүр 2016 онд байгуулагдсан боловч өмнө нь урт хугацааны туршид компаний үндсэн бизнесийг дэмжих чимээгүй ажилладаг нөөц хувилбар, технологийн туршилтын талбар төдий байв.
Гэвч 2025 оноос эхлэн биет хэлбэрт шилжсэн хиймэл оюун ухаан буюу "embodied intelligence"-ийн нэр хүнд дэлхий даяар огцом өссөөр “Lens Technology” робот техник, хиймэл оюун ухааны сервер болон арилжааны сансрын нислэг гэсэн гурван шинэ чиглэлд өөрийн байр сууриа мэдэгдэхүйц хурдасгаж эхэлсэн байна.
Үүний ард “Lens Technology”-ийн нарийн үйлдвэрлэлийн салбарт 20 жилийн турш тасралтгүй хуримтлуулсан технологийн туршлага өнөөгийн робот техникийн салбарын тэсрэлттэй цаг хугацааны хувьд яг таарсан явдал юм. Санхүүгийн тайлангаас харахад “Lens Technology” нь одоогоор роботын үе мөчний модуль (joint modules) болон уян хатан гар (dexterous hands) зэрэг роботын хамгийн нарийн үндсэн эд ангиудыг бие даан хөгжүүлж, цувралаар үйлдвэрлэн нийлүүлэх бүрэн чадвартай болоод байна.
Түүний шинэ үйлчлүүлэгчид зөвхөн ухаалаг гар утасны салбарын Honor-оор хязгаарлагдахгүй. Салбарын найдвартай эх сурвалжуудын мэдээллээс үзвэл, “Lens Technology” компани нь Хятадын хиймэл оюун ухааны тэргүүлэгч "Zhipu Robotics"-ийн харьяа "Lingxi X1" хүн төрхт (humanoid) роботын үе мөчний модуль болон DCU хянагч зэрэг гол эд ангиудын үйлдвэрлэл, угсралт, туршилт, хяналтын процесст гүн гүнзгий хамтран ажиллаж байгаа аж.
САЛБАРЫН ШИНЖЭЭЧДИЙН ТЭМДЭГЛЭСНЭЭР:
Шинээр гарч ирж буй өндөр технологийн чиглэлүүдэд бооцоо тавьж, бизнесийн шинэ өсөлтийн тулгуурыг хайх нь “Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээний олон аваргуудын хувьд амьд үлдэх, цаашид хөгжих цорын ганц нийтлэг сонголт болоод байна.
Жишээлбэл, Luxshare Precision компаний гүйцэтгэлийн таамаглалаас үзвэл, 2026 оны эхний улиралд толгой компанид хамаарах цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 20%-иас илүү хувиар өсжээ. Хэрэглээний цахилгаан барааны бизнест дарамт шахалт ирж буй өнөөгийн нөхцөлд хиймэл оюун ухаантай (AI) холбоотой шинэ бизнесүүд тэдний өсөлтийн гол хөдөлгөгч хүч болсон нь үйлдвэрлэлийн чадавхийг шинэ чиглэл рүү амжилттай шилжүүлж болохыг практик дээр баталж байна.
Мөн Goertek-ийн эхний улирлын тайлан ч энэ чиг хандлагыг баталж байна. Компанийн үйл ажиллагааны орлого18.659 тэрбум юань болсон нь жилийн дүнгээр 14.44%-иар өссөн үзүүлэлт. Толгой компанид хамаарах цэвэр ашиг нь 503 сая юань болж, жилийн дүнгээр 7.28%-иар өссөн.
Тус компанийн зүгээс акустикийн нарийн эд ангиуд, ухаалаг техник хангамжийн туслан гүйцэтгэх ажиллагаа болон VR/AR зэрэг шинэ үеийн hardware бизнесүүд өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсан гэж албан ёсоор мэдэгдэв.
Нэгэн цагт “Apple”-ийн захиалгыг тойрон хурдацтай өсөж байсан эдгээр технологийн компаниуд одоо “Apple”-д үйлчилж ирсэн үйлдвэрлэлийн өндөр чадавхи, стандартаа дараагийн үеийн техник хангамжийн ерөнхий чадавхи болгон хувиргаж байна. Гэвч хэрэглээний цахилгаан бараатай харьцуулахад робот техник, хиймэл оюун ухаан эсвэл AR/VR салбарын өсөлтийн хэмнэл, ашгийн бүтэц, аж үйлдвэрийн загвар нь ухаалаг гар утасны эрин үеийнхээс тэс өөр, илүү нарийн төвөгтэй юм.
“Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээний компаниудын хувьд шинэ зам нь зөвхөн технологийн өргөтгөл төдийгүй хэрэглэгчийн бүтэц, нийлүүлэлтийн хэмнэл, тэр байтугай эрсдэл даах чадварыг бүхэлд нь шинэчлэн хэлбэржүүлэх асар том сорилт юм. “Lens Technology”-ийн хувьд робот техник нь эцсийн цэг биш, зөвхөн нэг зөв чиглэл байж магадгүй юм.
Шилнээс робот руу, “Apple”-аас Zhipu руу шилжихэд юу өөрчлөгдөж байна вэ гэвэл хэрэглэгчид болон бүтээгдэхүүнүүд бөгөөд өөрчлөгдөөгүй үлдсэн зүйл бол тууштай логик юм: Танд мөнгө төлөхөд бэлэн дараагийн ирээдүйтэй үйлчлүүлэгчийг олж, түүнд хамгийн дээд түвшинд сайн үйлчлэх. Харин энэ удаад хүндрэлийн түвшин урьд өмнөхөөсөө хэд дахин нэмэгдсэн байна.
Хэрэглээний цахилгаан барааны цар хүрээний ногдол ашиг (scale dividend) аажмаар багасаж, шинэ чиглэлүүд боловсорч гүйцэхэд тодорхой цаг хугацаа шаардагдах болно. Нарийн үйлдвэрлэлийн ерөнхий чадавхийг олон жилийн турш зүлгэж ирсэн ч "“Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээний энгийн нийлүүлэгч"-ээс "Биет хэлбэрт шилжсэн хиймэл оюун ухааны платформ" болж бүрэн өөрчлөгдөх үйл явцад урт хугацааны баталгаажуулалтын үе шат болон тодорхойгүй байдал байсаар байна.
“Lens Technology”-ийн “Apple”-аас салах энэхүү "салалт" тийм ч амар хялбар байхгүй нь бололтой.
Энэхүү нийтлэлийг WeChat-ийн албан ёсны "Jinjiao Finance" хаягаас авав.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 19