2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23


Ираны дэмжлэгтэй бүлэглэл болох Хуситууд Улаан тэнгис рүү гарах гол усан зам Баб эль-Мандебын хоолойг хаасан гэж мэдэгдэв.
Йемений Хути бүлэглэл Улаан тэнгист Саудын Арабын хоёр газрын тосны танкер руу халдсан гэж мэдэгдсэн бөгөөд яг энэ үеэр АНУ Ираны эсрэг 12 дахь шөнөө дараалан агаарын цохилт өгч байна.
BBC (2026-07-23)
Ираны төрийн мэдээллийн хэрэгслээр Лхагва гаригт хийсэн АНУ-ын агаарын цохилтын улмаас хоёр хүн амь үрэгдэж, Хормузын хоолой дахь минатай бүсэд гарсан дэлбэрэлтийн улмаас нэг танкер хөлөг онгоцонд гал гарсан тухай мэдээлжээ.
Сүүлийн цохилтууд эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв Иран Хормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал тус улсын гүүр эсвэл цахилгаан станцыг устгана, мөн Хутичууд Улаан тэнгисийг хаавал тэдэнд "сануулга өгнө" гэж заналхийлж байсан юм.
Ирандаа дэмжигддэг тус бүлэглэл Саудын Арабын эсрэг "далайн бүслэлт" зарласнаас хойш Хутичуудын хийсэн энэхүү халдлага баталгаажвал анхных нь болох юм.
Хутичууд халдлагад өртсөн танкеруудыг "Энселиа" болон "Лайла гэж нэрлэсэн боловч тэдний хариуцлагыг хараахан албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Тус бүлэглэлийн цэргийн төлөөлөгч Яхья Сари далайн бүслэлтийг зөрчсөн гэх үндэслэлээр тус хөлөг онгоцнуудыг дрон болон пуужингаар довтолсон гэжээ. Мөн тэрбээр Хутичууд далайн цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж, "бүслэлтийн эсрэг бүслэлт" гэсэн бодлогоо тууштай хэрэгжүүлнэ гэв.
Саудын Арабын төрийн мэдээллийн агентлаг (SPA) Пүрэв гаригийн өглөө эрт "Энселиа" хөлөг онгоц Улаан тэнгист сэлж байхдаа цохилтод өртөж, улмаар хамрын хэсэгт нь гал гарсан болохыг баталжээ. Тээврийн ерөнхий газрын нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн мэдээлснээр уг халдлагыг олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж тодорхойлсон бөгөөд багийн бүх гишүүд аюулгүй байгаа гэв.
Их Британийн Далайн худалдааны ажиллагааны байгууллага Аль-Шукайк хотоос ойролцоогоор 130 км-ийн зайд, гринвичийн цагаар 20:00 цагт Саудын танкер руу "тодорхойгүй объект" цохисон тухай мэдээлэв. Халдлагын улмаас гал гарсан ч хүний амь нас эрсдээгүй байна. Их Британийн далайн эрсдэлийн менежментийн "Vanguard" бүлэг мөн Саудын Арабын "Энселиа" танкер цохилтод өртсөнийг баталжээ. Харин "Лайла" танкер руу хийсэн халдлага одоогоор баталгаажиагүй байна.
АНУ-ын Төв командлал гринвичийн цагаар 21:30 цагт Ираны иргэний болон худалдааны хөлөг онгоцнуудад аюул заналхийлэх чадамжийг бууруулах зорилгоор Трампын чиглэлийн дагуу цохилт өгч эхэлснээ мэдэгдэв. Уг цохилт нь "Ираны цэргийн байгууллагууд, тухайлбал далайн цэргийн объект, пуужин болон дроны агуулахууд, эргийн тагнуулын цэгүүд, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүдийг" чиглэсэн гэж тайлбарлав.
Удалгүй Кувейт, Иордан, Бахрейн улсууд агаарын аюул заналхийллийн эсрэг хариу үйлдэл үзүүлж байгаагаа мэдээлсэн бөгөөд АФП агентлагийн мэдээлснээр Ираны цэрэг арми эдгээр бүх гурван улс дахь АНУ-ын цэргийн объектуудыг байлан цохисноо мэдэгджээ.
Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын цохилтын улмаас Иракын өмнөд хилийн ойролцоо хоёр хүн амь үрэгдсэн тухай мэдээлэв.
Үүний зэрэгцээ, Ираны Исламын хувьсгалт гварди (IRGC) хоолойд гарсан дэлбэрэлтийн дараа Хормузын хоолой "бүрэн хаагдсан" хэмээн мэдээлсэнийг Ираны төрийн хэвлэлүүд уламжлав. Хувьсгалт гвардийнхан тус хоолойгоор дамжин өнгөрөх гэж байсан газрын тосны гурван танкерыг зогсоосон гэж мэдэгдэв.
Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, нэг танкерт гал гарсан бөгөөд нөгөө хоёр нь хоолойн өмнөд хэсэгт орших минатай замаар гарахыг оролдсоны эцэст буцсан байна.
Энэхүү үйл явдал нь Трамп Ираны хүчин Хормузын хоолой дахь хөлөг онгоцнууд руу халдвал тус улсын гүүр эсвэл цахилгаан станцад цохилт өгнө гэж амласны дараа болж байна. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хожим нь Иранд хийсэн халдлагын эсрэг "цусаар хариу барина" гэж анхааруулжээ.
Мягмар гаригт Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, хэрэв Хутичуудад сануулж байсанчлан Улаан тэнгисийг хаавал тэдний асуудлыг "шийдвэрлэнэ" гэсэн юм.

Даваа гаригт Хутичууд "далайн бүслэлт"-ийн талаар зарлахдаа цөөн тооны мэдээлэл өгсөн ч, тэдний мэдээллийн төлөөлөгч Улаан тэнгисийн өмнөд гарц болох Баб эль-Мандебын хоолойг Саудын Арабын хөлөг онгоцнуудад хааж байгаагаа мэдэгдсэн юм.
АНУ, Израиль болон Ираны хооронд үүссэн дайны улмаас Персийн булан дахь Хормузын хоолой бараг бүрэн хаагдсан тул Улаан тэнгис нь Саудын Арабын газрын тосны тээвэрлэлтэд нэн чухал бүс нутаг болоод байв.
Одоо Хутичуудын зүгээс ирж буй аюул заналхийлэл нь олон улсын тээвэрлэлтийг цаашид доголдуулах эрсдэлтэй бөгөөд тус бүс нутагт үүссэн сөргөлдөөн нь дэлхийн түлшний үнийг хэдийнээ хэлбэлзэхэд хүргээд байна.
Бүслэлт хийснээс хойш доод тал нь газрын тосны долоон танкер Йемений ойролцоогоос буцжээ. Саригийн мэдэгдсэнээр Хутичууд "ойролцоогоор 10 орчим хөлөг онгоцыг ухарч, буцахад хүргэсэн" гэв.
Улаан тэнгист үүссэн энэхүү эмх замбараагүй байдал нь АНУ болон Ираны хоорондох энхийн хэлэлцээр зогсонги байдалд орсон үетэй давхцаж байна. Хоёр улс 6-р сард цэргийн ажиллагааг зогсоож, Хормузын хоолойг дахин нээх, мөн дараагийн 60 хоногийн хугацаанд дайныг дуусгах хэлэлцээрт хүрэх тухай санамж бичигт (MoU) гарын үг зурсан юм.
Гэвч гарын үсэг зурснаас хойш гурван долоо хоногийн дараа Хормузын хоолойд Иран хөлөг онгоцнууд руу халдсан болон АНУ-ын хариу цохилтуудын дараа Трамп гал зогсоох хэлэлцээрийг "дууссан" гэж мэдэгдсэн билээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23