НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ-Ираны дайн ба Өмнөд Солонгос
АНАЛИЗ

АНУ-Ираны дайн ба Өмнөд Солонгос

2026 оны 9-р сарын 8
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Вашингтон Оросын эсрэг шахалтаа Ираны далай дахь бүслэлтээр үргэлжлүүлж, Сөүлийг уг цэргийн ажиллагаанд оролцохыг шаардаж байгаа бол Тегеран үүний эсрэг хатуу сануулга өглөө.

Al Jazeera (2026-09-08)

Иран улс АНУ болон Израилийн цэргийн ажиллагаанд Сөүлийг хөндлөнгөөс оролцвол "ноцтой үр дагавар учруулж болзошгүй"-г санууллаа. Уг сануулга нь Өмнөд Солонгос Ираны газрын тосны экспортод хориг тавьж буй Хормузын хоолой дахь АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтэд хувь нэмэрлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарсны дараа гарч байна.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи Иран, Өмнөд Солонгос хоёр 64 гаруй жилийн турш бие биенээ хүндэтгэсэн дипломат харилцаатай байж ирснийг онцолсон юм. Гэвч хэрэв Сөүл АНУ-ын цэргийн ажиллагаанд нэгдвэл үүнийг түрэмгийллийг шууд дэмжиж буй хэрэг гэж үзэхээ анхааруулж, "Ямар ч тусгаар тогтносон улс АНУ-ын дарамтад автаж, Ираны ард түмний эсрэг гэмт хэрэгт хамтрагч болох ёсгүй" гэж мэдэгдэв. Өмнөд Солонгос шууд хариу өгөөгүй бөгөөд олон улсын хамтын нөхөрлөлтэй холбоотой байгаагаа мэдээлэв.

ӨМНӨД СОЛОНГОС ЯАГААД ОРООЦОЛДОВ?

Вашингтоны ойрын холбоотон Сөүл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтад орсон юм. Трамп Ираны эсрэг дайнд Сөүлийг "багахан тусламж" үзүүлэхийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёноос хүсжээ.

Сөүл энэ хүсэлтээс татгалзсан бөгөөд үүний хариуд Трамп 8 сарын 16-нд жил бүр зохион байгуулдаг цэргийн хамтарсан сургуулилтынхаа масштабыг эрс багасгахаа мэдэгдэв. Хойд Солонгосын халдлагаас хамгаалах зорилготой "Ulchi Freedom Shield" сургуулилалт нь 10 гаруй өдөр үргэлжилдэг байсан бол 5 өдөр болж богиносжээ. Трамп үүнийг "зардал ихтэй" бөгөөд Ким Жон Унд сөрөг сигнал өгч байна гэж тайлбарласан бөгөөд Солонгосын хойгт АНУ-ын мянга мянган цэрэг байрлаж байхад Сөүл туслахаас татгалзаж байгаад бухимдаж буйгаа зарлажээ.

СӨҮЛ ХЭРХЭН ХАРИУ БАРИВ?

Батлан хамгаалах салбарт илүү уян хатан бодлого баримталдаг Ерөнхийлөгч Ли Трамптай хэлэлцээр хийх замыг сонгов. Өмнөд Солонгосын албаны эх сурвалж тус улс уг бүс нутагт усан замын аюулгүй байдлыг хангах олон улсын ажиллагаанд байлдааны бус, эрэн хайх, аврах баг илгээх замаар оролцох боломжийг судалж байгааг мэдээлэв.

Өмнөд Солонгосын цэргийн тал далайн эргүүлийн онгоц, тэсрэх бодис аюулгүй болгох баг, мина устгах систем зэргийг илгээх боломжийг нягталж байна. Гэвч энэ шийдвэрийг сөрөг хүчин болон иргэд ихээхэн эсэргүүцэж байгаа юм.

АНУ-ӨМНӨД СОЛОНГОСЫН ХАРИЛЦААНЫ ТҮҮХ

1950 оны Солонгосын дайнаас хойш Сөүл нь Вашингтоны хамгийн ойрын холбоотон болсон. Солонгосын хойгт АНУ-ын 29,000 цэрэг байнгын байдалд байдаг бөгөөд Сөүл нь Хойд Солонгосын цөмийн аюулаас хамгаалуулахын тулд АНУ-ын батлан хамгаалах чадамжид түшиглэдэг. Түүний хариуд Өмнөд Солонгос Иракийн дайн зэрэг АНУ-ын хэд хэдэн ажиллагааг дэмжиж ирсэн.

Гэвч 2025 онд Вашингтон тус улсад 25 хувийн тариф тогтоож, харилцаанд сэв суулгасан бөгөөд хожим хэлэлцээрийн дүнд 15 хувь болгон бууруулжээ. Мөн Жоржиа дахь Hyundai-ийн үйлдвэрт АНУ-ын цагаачлалын алба нэгжлэг хийж, зуу зуун солонгос иргэдийг саатуулсан нь олон нийтийг бухимдуулж байв.

ДАЙН ӨМНӨД СОЛОНГОСТ ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Өмнөд Солонгос эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулаад байна. Тус улс түүхий тосны импортынхоо 60-70 хувийг Хормузын хоолойгоор дамжуулан Ойрхи Дорнодоос авдаг тул нийлүүлэлт ноцтой саатахад хүрэв. Үүний уршгаар инфляци өсөж, солонгос воны ханш сүүлийн 17 жилийн хамгийн доод цэгтээ хүрч унаад байна.

Иймд Сөүлд усан замын хоолойг чөлөөлөх нь ашигтай боловч Өмнөд Солонгосын хуулиар цэрэг илгээхэд парламентын зөвшөөрөл заавал шаардлагатай бөгөөд эрх баригч намын зарим гишүүд ч үүнийг эсэргүүцэх магадлалтай байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”