2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар (2026.01.09) Ардчилсан намын Үндсэн дүрмийг албан ёсоор бүртгэж авсан билээ. Шинэ Үндсэн дүрмийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэх ажлыг Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногоос эхлүүлж, Тэргүүн дэд дарга С.Баярцогт болон 15 дэд дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн дүрмийн дагуу эрх зүйн чадамжгүй болсон Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ардчилсан намын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Амарбаясгаланг түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.
Өнгөрөгч Пүрэв гаригт Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл анхан шатны байгууллагаасаа эхлээд намдаа 100 хувь шинэчлэлт хийхээр болсноо мэдээлэхдээ “Ирэх хоёрдугаар сарын 1-нээс гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулахаар төлөвлөж байгаа”-гаа зарласан. Дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Ардчилсан намын Их хурлын товлон хуралдуулж, шинэ бүтэц, удирдлагаа батламжлах аж.
Ингээд Ардчилсан намын шинэ Үндсэн дүрмийн онцлох заалтуудаас түүвэрлэн хүргэе.
Ардчилсан нам дараах төв байгууллагуудтай байхаар шинэ дүрэмд зааж өгсөн байна.
1. Их хурал;
2. Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ);
3. Хяналтын ерөнхий хороо, хяналтын салбар хороо (ХЕХ, ХсХ);
4. Улс төрийн зөвлөл (УТЗ);
5. Бодлогын ерөнхий Зөвлөл (БЕЗ);
6. АН-ын хэрэг эрхлэх ерөнхий газар (ХЭЕГ).
Намд дараах удирдах албан тушаалтан байна.
1. АН-ын дарга, дэд дарга;
2. Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД);
3. УИХ дахь АН-ын бүлгийн дарга;
4. Аймаг, нийслэл, сум, тосгон, дүүргийн намын дарга, дэд дарга;
5. Баг, хорооны намын үүрийн дарга;
6. Бүх шатны ХЭГ-ын дарга.
Нам дараах харьяа байгууллагуудтай байна.
1. Ахмадын байгууллага;
2. Эмэгтэйчүүдийн байгууллага;
3. Залуучуудын байгууллага;
4. Оюутны байгууллага;
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих байгууллага.
Намын дарга дэргэдээ дараах байгууллагатай байна.
1. Зөвлөхүүдийн танхим;
2. Санхүүжилтийн зөвлөл (СаЗ);
3. Сонгуулийн зөвлөл (СоЗ), Сонгуулийн салбар зөвлөл;
4. Сонгуулийн стратегийн төв;
5. Тойргийн зөвлөл.
Намын дэргэдэх болон дэмжигч байгууллага.
1. Нийтийн танхим;
2. Сонирхлын бүлэг.
Намын гишүүнд тавигдах ёс зүйн шаардлага:
1. Бусдын ажил хэрэгч саналыг мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх;
2. Хувь хүний эмзэг болон хувийн мэдээллийг нь ашиглаж гутаахгүй байх;
3. Сонгогдсон байгууллагынхаа хуралд оролцож, хуралдааны дэгийг ёсчлон баримтлах;
4. Намын нэр хүндэд харшлах үйлдэл гаргахгүй байх;
5. Намын сонгуульт гишүүн нь хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх санал хураалтад оролцохгүй байх;
6. Намын гишүүний ёс зүйн журмыг дагаж мөрдөх.
Гишүүний гаргасан хариуцлагын зөрчилд дараах шийтгэлийг ногдуулна:
1.Хувь хүний эмзэг болон хувийн мэдээллийг ашиглаж гутаасан тохиолдолд уучлалт гуйлгах; сануулах;
2. Өмнө нь сануулах шийтгэл авсан этгээд хуралдааны үеэр дахин энэ төрлийн зөрчил гаргавал тухайн хэлэлцэж байгаа асуудлаар саналын эрхийг хасах;
3. Саналын эрх нь хасагдсан этгээд дахин зөрчил гаргасан тохиолдолд хуралдааны танхимаас гарган, хурал тасалсанд тооцох;
4. Заасан шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд санал өгөх, сонгуульт гишүүнд нэр дэвших эрхийг түдгэлзүүлэх;
5. Сонгуульт гишүүнд нэр дэвших эрхийг нь нэг жилийн хугацаанд түдгэлзүүлэх;
6. Сонгуульт гишүүнд нэр дэвших эрхийг нь тухайн зөрчлөө арилгах хүртэл хугацаанд түдгэлзүүлэх;
7. Тухайн албан тушаалд эргэн нэр дэвших эрхийг нэгэн бүрэн эрхийн хугацаанд түдгэлзүүлэх.
Гишүүний хариуцлагын шийтгэлийг дараах этгээдээс дор дурдсанаар ногдуулна.
1. Сум, дүүргийн намын дарга;
2. Тухайн хуралдааны удирдлага;
3. Намын хяналтын байгууллага.
Намын гишүүн болон сонгуульт албан тушаалтны дараах үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчилд тооцно:
1. ҮзБ, хөтөлбөр, Үндсэн дүрэм, журмыг зөрчсөн;
2. Гишүүн нь харьяалагдах шатны хурлаа бүрэн эрхийнхээ хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр гурав (3) болон түүнээс дээш удаа тасалсан, биечлэн оролцоогүй;
3. Намын нууцын журам зөрчсөн;
4. Намын зохих шатны хурлаас намын сонгуульт гишүүнээс чөлөөлөгдсөн;
5. Үндсэн дүрэм, журмын хүрээнд олонхын саналаар дэмжигдсэн бүх шатны намын байгууллагын шийдвэрийг баталгаажуулах эрх, үүрэг бүхий албан тушаалтан эсрэг саналтай байснаас хамааран тогтоол, шийдвэрт гарын үсэг зураагүй;
6. Сонгуульт гишүүний татвараа төлөөгүй;
7. Үндсэн дүрмээр хариуцлагын шийтгэл хүлээж байсан этгээд дахин зөрчил гаргасан, сануулах хариуцлагын шийтгэл хоёроос дээш удаа хүлээсэн;
8. Намын гишүүдээс ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, өргөдлийг зохих журмын дагуу бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэн хариу өгөөгүй нь гишүүний эрхийг зөрчсөн;
9. Гишүүний сонгох, сонгогдох, томилогдох эрхийг зөрчсөн;
10. Намын байгууллага, гишүүдийн эв нэгдэлд ноцтой хохирол учруулахаар үйлдэл хийсэн;
11. Үндсэн дүрэм, журамд заасан эрх мэдэл, сонгуульт албаа урвуулан ашигласан;
12. Үндсэн дүрэм журам, сонгуульт гишүүний албан үүрэгт заасан хугацаат болон заавал биелүүлэх албан үүргээ биелүүлээгүйгээс хүндрүүлэн үзэх нөхцөл байдал үүссэн;
13. Санхүүгийн харилцаа, өмч, хөрөнгө, гишүүний татвар төлөлттэй холбоотой журмыг санаатайгаар болон зохион байгуулалттайгаар зөрчсөн;
14. Намын тэмдэг, хэвлэмэл хуудас, гишүүний үнэмлэх хадгалах, хэрэглэхтэй холбоотой журмыг санаатайгаар болон зохион байгуулалттайгаар зөрчсөн;
15. Дотоод сонгуулийн харилцааг зохицуулсан үндсэн дүрэм, журмын заалтуудыг зөрчсөн;
16. Намын үндсэн дүрмийн дагуу гарсан хурлын шийдвэр, гүйцэтгэх удирдлагын тушаалыг биелүүлээгүй болон эсрэг үйл ажиллагаа явуулсан;
17. Намд гишүүнээр элсэх, бүртгүүлэх, мэдээлэл авах, намын дотоод үйл ажиллагаанд оролцох болон намын гишүүнчлэлийн журам, гишүүний бусад эрхийг санаатайгаар зөрчсөн;
18. Гэмт хэрэгт холбогдон шүүхээр шийтгэгдсэн;
19. Намын хурлын үйл ажиллагааг санаатай үймүүлсэн, видео камер ,гар утас дуу хураагуур болон бусад тоног төхөөрөмж ашиглан бичлэг хийсэн, тараасан, хуралдааны тэмдэглэлийг ил болгосон, намын дотоод асуудлаар намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдэгдэл гаргасан;
20. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх, огцруулах асуудлаар ҮБХ, УТЗ болон УИХ дахь намын бүлгийн гаргасан улс төрийн шийдвэрийг зөрчсөн;
21. ИТХ-ын дарга, засаг даргыг нэр дэвшүүлэх, огцруулах асуудлаар намын хороо, ИТХ дахь намын бүлгийн гаргасан улс төрийн шийдвэрийг зөрчсөн;
22. Төрийн сонгуульд үндсэн дүрэм, журам зөрчин нэр дэвшүүлэлт явуулсан, нэр дэвшүүлэх хаалттай хурлыг зориуд хуралдах хугацаагүй болгосон, хийлгээгүй;
23. Төрийн сонгуульд АН-аас нэр дэвшихтэй холбоотой асуудлаар намын байгууллагын үндсэн дүрэм, журмын дагуу гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн, байр сууриа илэрхийлэхдээ илэрхий гуйвуулж гүтгэсэн, худал мэдээлэл тараасан;
24. Төрийн сонгуульд оролцох намын шийдвэрийн эсрэг үйлдэл, эс үйлдэхүй гаргасан;
25. Намын эрх бүхий сонгуульт гишүүн нь намын байгууллага шийдвэрлэснээс бусад тохиолдолд УИХ, ИТХ-ын сонгуульд мандатын тооноос дутуу нэр дэвшүүлсэн, намыг төрийн сонгуульд оролцуулаагүй;
26. Төрийн сонгуульд АН эсхүл нам хамтран оролцож буй эвслийн нэр дэвшигчийн эсрэг ажилласан, хүндэтгэх шалтгаангүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд дэмжиж оролцоогүй, бусад нам эвслийн нэр дэвшигчийг уриалан дэмжиж ажилласан;
27. Төрийн сонгуультай холбоотой удирдлага, зохион байгуулалтын асуудлаар бүх шатны намын байгууллагын хурал, УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчсөн;
28. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчийн хувьд УИХ болон ИТХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны дүрэм, шийдвэрийг зөрчсөн.
Гишүүний сахилгын зөрчилд дараах шийтгэлийг тухайн үйлдэл, эс үйлдэлд нь тохируулан хяналтын байгууллагаас ногдуулна:
1. Сонгуульт албанаас чөлөөлж, намын дотоод сонгуульд нэр дэвших эрхийг хоёр (2) жилийн хугацаагаар түдгэлзүүлэх;
2. Сонгуульт албанаас чөлөөлж, намын дотоод сонгуульд нэр дэвших эрхийг тухайн бүрэн эрхийн хугацаагаар түдгэлзүүлэх;
3. Сонгуульт албанаас чөлөөлж, намын дотоод сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн (4) жилийн хугацаагаар хасах;
4. Сонгуульт албанаас чөлөөлж, төрийн улс төрийн албан тушаал болон намын сонгуульт албан тушаалд нэр дэвших эрхийг нь таван (5) жилийн хугацаагаар хасах;
5. Намын эрх бүхий сонгуульт гишүүн нь намын байгууллага шийдвэрлэснээс бусад тохиолдолд УИХ, ИТХ-ын сонгуульд мандатын тооноос дутуу нэр дэвшүүлсэн, намыг төрийн сонгуульд оролцуулаагүй бол намын гишүүнээс хасах;
6. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчийн хувьд УИХ болон ИТХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны дүрэм, шийдвэрийг зөрчсөн бол намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.
7. АН-аас төрийн улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон албан тушаалтан намын гишүүнээс гарсан, хасагдсан тохиолдолд тухайн албан тушаалаасаа огцрох үндэслэл болно.
8. Намын гишүүнээс гарсан болон хасагдсан иргэн нь төрийн сонгуульд бие даан эсвэл өөр намаас нэр дэвшин өрсөлдсөн тохиолдолд АН-д дахин элсүүлэхгүй.
Үндсэн дүрмийг нь бүрэн эхээр нь эндээс уншина уу.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16