НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Alibaba: АНУ-ын засгийн газрыг шүүхэд өглөө
АНАЛИЗ

Alibaba: АНУ-ын засгийн газрыг шүүхэд өглөө

2026 оны 6-р сарын 24
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Хятадын цахим худалдаа, технологийн томоохон төлөөлөл “Alibaba” групп АНУ-ын засгийн газрын эсрэг өндөр эрсдэлтэй хуулийн тэмцэл эхлүүлж, өөрийг нь Хятадын армитай холбоотой хэмээн үзэж Батлан хамгаалах яамны (Пентагон) хар жагсаалтад оруулсныг цуцлуулахаар шүүхэд гомдол гаргажээ.

BBC

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас “Alibaba” компанийг Хятадын технологийн зохицуулах байгууллагуудын шаардлагыг биелүүлдэг тул армийн нэг салбар гэж үзэж байна  гэж мэдэгдсэн юм. Калифорни мужийн холбооны шүүхэд гаргасан тус нэхэмжлэлдээ “Alibaba” компани энэхүү шийдвэрийг эрс няцааж, “уг дүгнэлт нь ямар ч баримт болон хууль зүйн үндэслэлгүй” гэж үзжээ.

Энэхүү маргаан нь Пентагоноос энэ сарын сүүлээс эхлэн хамтран ажиллахыг хориглох компаниудын хар жагсаалтаа саяхан өргөжүүлж, үүнд “Baidu”, “BYD”, “Nio” зэрэг технологийн аварга компаниудыг багтаасны дараа гарч байна. Батлан хамгаалах яам “Alibaba”-г Бээжингийн зохицуулалтын дүрэм журмыг дагадаг учраас “Хятадын батлан хамгаалахын аж үйлдвэрийн баазад цэрэг-иргэний нэгдлийг дэмжигч” хэмээн тодорхойлж, “1260H” гэх хар жагсаалтад оруулсан байна.

Харин “Alibaba”-гийн зүгээс энэхүү үндэслэлийг үгүйсгэж, өөрийн хараат бус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хэн нь ч цэргийн албатай ямар нэгэн холбоогүй болохыг онцолжээ. Түүнчлэн Хятадад үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан компани бүр, тэр дундаа Америкийн компаниуд ч тус улсын дотоодын дүрэм журмыг яг ижилхэн дагаж мөрдөх ёстойг дурдсан байна. Түүнчлэн, өөрсдийнх нь платформ зэвсэг техник эсвэл тагнуулын зориулалттай биш, харин жижиглэн худалдаа болон үүлэн тооцооллын үйлчилгээнд зориулагдсан гэдгийг тодотгов.

“Alibaba бол Хятадын цэргийн компани биш, цэрэг-иргэний нэгдлийн стратегийн ямар ч бүрэлдэхүүн хэсэг биш. Alibaba-г 1260H жагсаалтад оруулсан шийдвэр нь дур зоргоороо бөгөөд үндэслэлгүй үйлдэл бөгөөд бид жагсаалтаас хасуулахаар Дайны яамны (Батлан хамгаалах яам) эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэж тус компани ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Хэдийгээр энэхүү хар жагсаалт нь санхүүгийн хөрөнгийг шууд царцаахгүй ч, ирэх 6 дугаар сарын 30-наас эхлэн үйл ажиллагаанд нь маш хүнд цохилт үзүүлэхээр байна. Ирэх долоо хоногоос эхлэн Пентагон хар жагсаалтад орсон ямар ч компанитай бизнес эрхлэхийг хуулиар хориглох юм.

Хамгийн гол нь, энэхүү хууль нь хар жагсаалтад орсон компаниудтай нэг лобби үйлчилгээ болон хуулийн фирм дундаа ашигладаг АНУ-ын гэрээт гүйцэтгэгч байгууллагуудад ч мөн адил хамаарна. “Alibaba”-гийн үзэж байгаагаар, энэхүү хязгаарлалт нь бодит байдал дээр бүслэлт үүсгэж, тэдний Америк дахь урт хугацааны зөвлөхүүдийг өөрсдийн ашигтай батлан хамгаалахын гэрээг хамгаалж үлдэхийн тулд “Alibaba”-тай харилцаагаа таслахаас өөр аргагүйд хүргэж байна. Энэхүү дүрэм нь тус компани өөрийгөө хамгаалах шаардлагатай яг энэ эгзэгтэй үед Вашингтон дахь улс төр, хууль эрх зүйн дуу хоолойг нь боомилж байгаа хэрэг юм.

Нэхэмжлэлд дурдсанаар “Alibaba” өмнө нь тус агентлагтай уулзаж, Хятадын армитай холбоотой гэх асуудлаар тодруулга хийх, тэр дундаа АНУ-ын эдийн засагт оруулсан хувь нэмрийнхээ талаарх нотлох баримтыг танилцуулах хүсэлт гаргаж байжээ. Гэвч тус агентлаг тэдний ирүүлсэн материалыг хүлээн авсны дараа ч ямар нэгэн санал гомдол гаргаагүй, нэмэлт мэдээлэл шаардаагүй мөртлөө “Alibaba-д урьдчилж мэдэгдэлгүйгээр, шударга сонсгол хийлгүйгээр шууд жагсаалтад оруулсан” гэж гомдолд дурдсан байна. АНУ-ын Батлан хамгаалах яам энэ асуудлаар тайлбар өгөхөөс татгалзаж, ВВС-д “Бид үргэлжилж буй шүүхийн үйл ажиллагааны талаар тайлбар өгөхгүй” гэжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ

Люксембургийн наймдугаар сарын бороотой өдрүүд. Чийг үнэртсэн, зөөлөн салхитай тэрхүү хот улс газар нутгийнхаа хэмжээгээр биш үүх түүх, өвөрмөц архитектур, байгалийн үзэсгэлэн басхүү санхүүгийн том хот гэдгээрээ дэлхийд танигджээ. Яг л үлгэрийн номон дотор амьдарч буй мэт, эсвэл тэндээс гараад ирсэн мэт гүн хавцал, нов ногоон толгод дундах эртний өвөрмөц цайзууд, чулуугаар шигтгэж "урласан” гудамж талбай, өнгө өнгийн барилга байшин, эрт эдүгээ сүлэлдэн оршино. Энд л жинхэнэ ухаалаг хийгээд аз жаргалтай хот утгаараа бий болжээ.

Sep 1, 2026

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

АНУ Ларак аралд цохилт өгсний дараа Иран Иордан дахь АНУ-ын баазууд руу халдлаа

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Балба, Төвдийг донсолгосон байгалийн гамшиг ба сургамж

Хаменеи лалын ертөнцийг “бодит дайсан”-тайгаа нүүр тулахыг уриалав

Хаменеи лалын ертөнцийг “бодит дайсан”-тайгаа нүүр тулахыг уриалав