2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22


Хотын удирдлагуудтай холбоотой хууль бус тендер, хулгай, луйвар байж болзошгүй баримтууд ар, араасаа ил болсон. “Сэлбэ сэргэлт”, Туулын хурдны зам, метро зэрэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа “М” төслүүдийн ард ах дүү, амраг садан, найз нөхдийн авлига, ашиг сонирхол байгааг илчилсэн мэдээллийн мөрөөр хуулийнхан мөрдөн шалгалтаа эхлүүлжээ.
Нийслэлийн удирдлагууд ч өөрсдийнхөө амаар уг баримтуудыг далд утгаар хүлээн зөвшөөрсөн. Нийслэлийн нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай эхнэрээ ийм компанитай байсныг мэдээгүй гэж “мэлзсэн” бол Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Т.Даваадалайн эхнэрийн компанийн тухайд нээлттэй тендерт хэн ч оролцох эрхтэй” гэх тайлбарыг өгсөн.
Ашиг сонирхлын тухай хуульд нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад өөртөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг авлигын гэмт хэрэгт тооцохоор заасан. Үүнийг Хууль зүйн сайд хийж явсан Х.Нямбаатар мэдэхгүй байна гэж үгүй. Харамсалтай нь, Х.Нямбаатар “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” л гэж асуудалд хандаж буй нь түүний таван үгнээс танигдаж байна.
Хотын орлогч Т.Даваадалайн эхнэрийн компанитай холбоотой ₮20 тэрбум, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатартай холбоотой ₮200 тэрбумын дуулиан бол Х.Нямбаатарын үед хулгай, луйвар ил цагаандаа гарсны илрэл юм.
Төрийн өндөр албан тушаалтан өөртэй нь хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд төрийн худалдан авалт, тендерт оролцох нь хууль зүйн болон ёс зүйн ноцтой асуудал дагуулдаг. Т.Даваадалайн эхнэрийн “Авангард уран дизайн энд инженеринг” компани нь “Шинэ тойрог зам” төслийн тендерт оролцсон гэх баримт хувь хүний асуудал огтоос биш бүлэг хулгайн ноцтой гэмт хэрэгт тооцогдоно. Тодруулбал, нийслэлийн нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайн төрсөн дүү Т.Мөнхдалай нь метроны төслийн удирдагч. ₮8.1 их наядын санхүүжилттэй уг төсөлд эхнэр Б.Анхтуяагийнх нь хамаарал бүхийн компани оролцож буй нь Х.Нямбаатарын өмөөрсөнчлөн “нээлттэй тендерт хэн ч оролцох эрхтэй” гэсэн зөв зөвтгөл биш.
Өнгөрөгч Ням гаригт ЭЦГ-аас нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Д.Даваадалай, “Авангард уран дизайн энд инженеринг”-ийн хувьцаа эзэмшигч Н.Билгүүн, “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга асан Х.Амгалангийн хувь эзэмшилтэй “Хуваймонголиа” компанийн нягтлан Б.Болормаа нарыг Эрүүгийн хуульд заасан мөнгө угаасан, завшсан хэрэгт буруутган баривчилсан. Харин өчигдөр Т.Даваадалайг шүүхийн шийдвэрээр сулласан байна.
Н.Билгүүн нь Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн “Анка урбан инженеринг энд дизайн инженеринг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Т.Даваадалайг хотын орлогч болсны дараа “Анка урбан инженеринг энд дизайн” компанийн нэрийг “Авангард уран дизайн энд инженеринг” болгон өөрчлөн, 100%-ийн хувьцаа эзэмшигч нь болсон байдаг. Тэрбээр нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайн үеэл нь байжээ.
Түүнчлэн нийслэлийн $500 саяын бондын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн барилгын ажлын тендерт шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн хувьцаа эзэмшигч НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, “Үнэн ба зөв” намын нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайхан нарыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.2-оор эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан заалтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалган ажиллагааг эхлүүлсэн. Тэднийг АТГ-аас баривчлаад 24 цагийн дараа мөн л шүүхийн шийдвэрээр суллажээ.
Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар нь “Професионалстрой” компаниараа дамжуулан “Сэлбэ дэд төв” төслөөс ₮200 тэрбумын тендер авсан нь баримттайгаа дэлгэгдсэн.
Ийнхүү ах дүү, амраг садантайгаа хулгай хийсэн байж болзошгүй Х.Нямбаатарын багийг хуулийнхан овоо хараандаа авсан агаад нийслэлийн өнгөрсөн 3 жилийн өндөр төсвийг ухвал ёстой л “Хүрээний бузрыг дэлгэвэл далай болно” гэгч шинжтэй байна.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22