НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
30 жилийн энтропи ба Г.Занданшатарын чиглүүлэх энергийн урсгал
АНАЛИЗ

30 жилийн энтропи ба Г.Занданшатарын чиглүүлэх энергийн урсгал

2026 оны 1-р сарын 19
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Бямба гаригийн ярилцлагын үеэр иргэдийн асуусан асуулт болгон энтропийг чиглүүлж, энерги болгон хувиргахыг хүссэн хүсэлт байлаа.

Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар өнгөрсөн долоо хоногт телевизийн сувгаар хоёр удаа ярилцлага өгсөн нь ойрын 7-8 жилдээ тохиогоогүй үзэгдэл байлаа. Хоёр дахь ярилцлага нь Бямба гаригийн (2026.01.17) орой байсан бөгөөд Үндэсний олон нийтийн телевизийн багийг бүтнээр нь хөдөлгөжээ. Форматын хувьд Путины жил бүрийн асуулт, хариултын нэвтрүүлгийг муухан хуулбарласан гэж гоочилж болох ч олон нийт, сэтгүүлчидтэй нүүр тулан энгийнээр уулзахаас жийрхдэг байсан өмнөх Ерөнхий сайдтай харьцуулахад яах аргагүй дэвшил байлаа. Үүнийг Г.Занданшатарын өөрийнх нь онолоор тайлбарлах юм бол Л.Оюун-Эрдэнийн үед үүссэн энтропийг Г.Занданшатар энерги болгон хувиргаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарын хэдэн жилийн өмнөөс ярьж, бүтээл болгож, одоо өөрийн удирдаж буй кабинетийн гол стратег болгон тавьж байгаа цэгцрэх хөдөлгөөн гэдэг нь чухамхүү энтропийг энерги болгон хувиргах үйл явц.

Энтропи гэж юу вэ? Термодинамикийн хоёрдугаар хуульд эмх замбараагүй молекулын хөдөлгөөн буюу энтропи гэсэн ойлголт байдаг. Оршин буй ертөнцийн оршихуйн зүг чиг юу вэ, үүнд зүй тогтол байна уу гэсэн асуултуудад термодинамик хариулт өгдөг. Термо- дулаан, динамик- хөдөлгөөн, шилжилт буюу энергийн тухай ойлголт. Энергийн болон массын солилцоо явагдахгүй болсон цэгт энтропи хамгийн их болно гэж үзнэ. Гадаад орчинтойгоо харьцдаггүй битүү системд энтропи үргэлж өсдөг буюу хаалттай систем дотор эмх замбараагүй байдал заавал нэмэгддэг. Хөдөлгөөн нь цэгцэрч, нэг урсгалд орохоороо энерги болж хувирна.

Г.Занданшатарын хэлээд буй цэгцрэх хөдөлгөөн нь эмх замбараагүй мэт энэ хөдөлгөөнийг өдөөж зөв чиглэлд оруулах тухай юм. ”Энэ үйл явц улмаар иргэнийхээ төлөө төр, хөгжлийг тэтгэсэн эдийн засаг, эрүүл, шударга нийгэм төлөвших хүчирхэг хөшүүрэг чиг зүг тогтох учиртай” хэмээн тэрбээр хэвлэлд ярьсаныг эш татъя. Цээжний бан, хар гүйлгээ ухаанаар бус шинжлэх ухааны үндэслэлтэйгээр улс орноо удирдана гэдэг бол өөрөө цэгцрэх жим. Үүн дээр нь жаахан цог золбоо нэмээд үлбэгэр байдлыг нь засчихвал цэгцрэх зам руугаа орох итгэл төрж байна.

Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагааныхаа гол цөмөө 5Ш ажиллагаа хэмээн тодорхойлсон бол Г.Занданшатар “Нэг Монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” хэмээн тодорхойлжээ. Өнгөрсөн 30 жилийн алдааг бүгд ярьж, бүгд хэн нэгнийг буруутгаж байгаа ч буруутгалаа гээд байдал өөрчлөгдөхгүй. Харин энэ алдаандаа үндэслэлтэйгээр дүгнэлт хийж, зөв гаргалгаа хийхийг цаг үе монголчуудаас шаардаж байна. 30 жилийн энтропи хөдөлгөөнийг энерги болгон хувиргах шаардлагатай гэсэн үг. “Энтропийг ойлгохгүйгээр хөгжлийг ойлгохгүй. Хөгжлийн тухай яриа бүхэн ямагт энтропи гэсэн ханан дээр очиж зогсоно. Үүнийг ойлгохгүйгээр, тоолгүйгээр ярьж буй хөгжлийн тухай яриа бүхэн утаа болон замхарна” УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Зам зуур” номондоо бичсэн нь бий.

Ням гаригийн ярилцлагын үеэр иргэдийн асуусан асуулт болгон энтропийг чиглүүлж, энерги болгон хувиргахыг хүссэн хүсэлт байлаа.

Г.Занданшатарын цэгцрэх хөдөлгөөний найман үндсэн чиглэл нь:

  • Хүний хөгжлийн шинэтгэл

  • Эдийн засгийн бүтцийн шинэтгэл

  • Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл

  • Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл

  • Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл

  • Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл

  • Бүсийн хөгжлийн шинэтгэл

  • Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл юм.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв